Categories
мэдээ нийгэм

Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хархорум музейн ховор нандин үзмэр нэгээр нэмэгджээ. Өнгөрсөн мягмар гаригт, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип Хархорум музейн сан хөмрөгт 1245 онд Гүюг хаанаас Ромын Папад илгээж байсан захидлын зөвшөөрөгдсөн цорын ганц хувилбарыг хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү захидлын хувилбарыг 2017 оны гуравдугаар сард Хархорин сум руу илгээж байсан бол өчигдөр ийнхүү эх хувь нь эргэн очжээ. Тэртээ 1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагддаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *