Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төвд хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Кувейт Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халид Яатийм АльФадли өөрийн биеэр хүрэлцэн ирж Сэлэнгэ аймгийн баяр наадмыг үзэж сонирхжээ. Мөн энэ үеэр Кувейт Улсын Засгийн газрын санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэг тус бүрт 200 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, иж бүрэн тоноглол бүхий 300 сая төгрөгийн үнэтэй яаралтай түргэн тусламжийн хоёр ширхэг автомашин нийт хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж буйгаа албан ёсоор мэдэгдэж, наадамчин олны нүдэн дээр төв цэнгэлдэх хүрээлэнд гардуулан өгсөн байна.

Энэ нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Кувейт Улсын Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж байгаа ажил билээ. Автомашин болон тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр нар гардан авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *