Categories
мэдээ нийгэм

Ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна

Он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 34,7 мянган иргэн ажилгүй хэмээн шинээр бүртгүүлжээ. Эдгээрийн 30 орчим хувийг сургуулиа төгсөөд ямар нэгэн байдлаар ажил хайж байгаа иргэд эзэлж байгааг статистикийн газраас хэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насныхан эзэлж байгаа юм

Энэ дагуу сургууль төгссөн залуусаас ажилд ороход тулгардаг хүндрэлтэй асуудлыг тодруулахад дийлэнх албан газрууд 2 оос дээш жил ажилласан туршлагатай хүн авна гэх шалгуур тавьдаг нь хүндрэлтэй байдаг гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *