Categories
мэдээ нийгэм

Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгчээ

Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгчээ. Тиймээс Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аваад байгааг анхаарууллаа. Ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжилэн орох учраас хөдөө орон нутагт зорчиж байгаа жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа ханган хурд хэтрүүлэхгүй анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүллээ.

Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгчээ

Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *