Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд 235 тонн ус соруулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези Усны барилга байгууламжийн газар баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрүүд хуваарийн дагуу ажиллаж инженер техникийн ажилчид болон машин механизмыг бэлэн байдалд байлгаж, гарсан дуудлагуудыг цаг тухай бүрт нь түргэн шуурхай шийдвэрлэж ажилласан. Инженер техникийн 10 ажилтан, засварчин-15, жолооч-11, үйлчилгээний машин-4, усны машин-3, 1 ачааны машинтайгаар шуурхай ажилласан.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо давтамжтайгаар орсны улмаас ус ихээр тогтдог байршлуудад буюу Улаанхуарангийн зам, Нийслэл хүрээ өргөн чөлөө, БГД Энэбишийн өргөн чөлөө, Нарны гүүр, Энхтайваны нүхэн гарц, Баянмонголын нүхэн гарц, Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай, Хуучин 22-н товчооны зам, 7 буудал, зэрэг 10 гаруй байршилд 235 тн ус зөөврөөр зайлуулж, Улаанбаатар хотын баруун хэсгийн борооны ус зайлуулах төв шугам сүлжээний усыг өргөлтийн насос станцаар дамжуулан 15200 м3 усыг татан зайлуулж ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *