Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайчууд үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажил эхлүүлжээ

Хүнс хөдөө аж ахуйн газраас үлийн цагаан оготно устгах төхөөрөмжийг аймгийн Рашаант, Наран багт ашиглахаар болжээ.

Үлийн оготно устгалын ажилд баг тус бүрт нөхөрлөл байгуулж, аймгийн рашаант Наран багийн бэлчээрт тархсан үлийн цагаан оготныг устгахаар төлөвлөжээ. Энэ жил оготно устгах ажил оройтоод байгааг холбогдох албаны зүгээс мэдээллээ.

Энэ жил үлийн цагаан оготно нь Монгол Улсын 18 аймгийн 300 сумын 40 орчим сая га талбайд тархжээ.

Энэ амьтан нь ингэж олширсон үедээ бэлчээрийн ургамлыг 90-100 хувь устгаж мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учруулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *