Categories
мэдээ нийгэм

Б.Амина олон улсын шатрын ес дэх их мастер болов

Дэлхийн оюуны олимпоос Монгол улс Олон улсын шатрын ес дэх Их мастер цолтноо өлгийдөн авлаа.

Тодруулбал, Дорнод аймгийн “Их Мастер” клубын тамирчин Батцоожийн Амина нь эмэгтэй тамирчдын 5 дахь их мастер болж байгаа юм. Румын улсад энэ сарын 8-11-нд болсон Дэлхийн шатрын холбооны их хурлаар түүний Их мастер цолны болзол хангасныг албан ёсоор баталлаа. Өдгөө 17 настай түүнээс өмнө Гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, залуу шатарчин А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нар эл цолыг хүртсэн юм. Өнгөрсөн онд Монголд болсон Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн Б.Амина сүүлийн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдсөн. Мөн тэрбээр өсвөрийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медальтай.
Түүнчлэн Япон, БНСУ зэрэг хөгжингүй орнуудад орнууд өнөөг хүртэл ганц ч Олон улсын шатрын “Их мастер” цолтонгүй байгааг Их мастерууд дурдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *