Categories
мэдээ нийгэм

Айрагны наадмын дүн өнөөдөр гарна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Айрагны наадмыг Хүй долоон худагт хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Айрагны соёлыг олон нийтэд түгээх, орон нутгийн брэндийг гаргах зорилготой уг наадмыг тохиолдуулан таван аймгийн 13 иргэн, аж ахуйн нэгж айраг, гэрээрээ өрсөлдөж байна.

Наадмын үеэр шилдэг хөхүүрийн айраг, шилдэг гэр шалгаруулахаас гадна айрагны соёлтой холбоотой дэмбээний уралдаан зохион байгуулжээ. Тэмцээний дүн өнөөдөр гарах юм.

Дашрамд сонирхуулахад айраг бол 2000 жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн монголчуудын томоохон соёл, хэрэглээний нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *