Categories
мэдээ нийгэм

Наадмын хаалт, соёолон насны морины уралдаан, шоу тоглолтын үед зарим уулзвар, гарцыг хаана

Баяр наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах, соёолон насны морины уралдаан, шоу тоглолтын үед авто замын хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаана гэж ЗЦГ-аас мэдээллээ.

Наадмын өдрүүдэд FM 100.1, 100.5, 88.8, авто радио 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч, зорчигчдод замын ачаалал, нягтрал мэдээллийг тухай бүрт нь өгч, сонгож явах сийрэг замыг зөвлөх юм байна.

Өнгөрсөн онд Замын цагдаагийн алба наадмын өдрүүдэд нийт 800 орчим дуудлага хүлээн авчээ. Авто замын ослоор хоёр хүн амь насаа алдаж, 70 хүн бэртсэний 18 нь хүүхэд байжээ. Ослын гол шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх зөрчил байсан байна.

Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо бие биеэ хүндэтгэж, дүрмээ баримтлан, соёлтой байхыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *