Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол 17,4 хувиар буурчээ

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2738 дуудлага мэдээлэл хүлээн авч 799 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 124 бүртгэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 17,4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *