Categories
мэдээ нийгэм

Налайхын наадамд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу долдугаар сарын 7, 8-нд Нийслэлийн Налайх хотын баяр наадам болж өнгөрлөө. Барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Орхон сумын харьяат Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, “Кардыш” ХХК, “Булган хан” дэвжээний бөх аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 330-р анги, “Бест буйдан” ХХК-ийн бөх аймгийн харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэж, аймгийн заан цолтон боллоо. Харин их шөвөгт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат “Хүч” спорт хороо, “Жем интернэйшнл” ХХК-ийн бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Их Монголын Хүчтэн дэвжээний бөх сумын заан Баасанцогтын Өлзийсайхан нар шалгарч Ш.Чинтулга харцага цолоо хоёр дахиа баталж, Б.Өлзийсайхан аймгийн харцага цолтон боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *