Categories
мэдээ нийгэм

Хурдан морьдын уралдаан хязаалангийн уралдаанаар эхэлнэ

Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан маргааш өглөө 08.00 цагт хязаалан морьдын уралдаанаар эхэлнэ.

Хүй долоон худагт ажиллаж байгаа Хурдан морьдын үүлдэрийг тогтоох ажлын хэсэг морьдыг сэрвээний өндрөөр нь Монгол, эрлийзээр нь ялгаж, бага насны морьдыг шүдлэж гараанаас гаргана гэж Хурдан морьдын үүлдэрийг тогтоох Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Бямбадорж хэллээ. Тэрээр “ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдаад байгаа Хурдан морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг Үндэсний баяр наадмын зохион байгуулах хорооны үүлдэрлэг байдлыг тогтоох журмыг баримтлан ажиллаж байна” гэв.
Журмаар даага 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, азарга болон соёолон 147 см, их насны хурдан морьдын сэрвээний өндөр 141 см байна гэж заасан. Сэрвээний өндөр тогтоосон хэмжээнд хүрч байгаа ч үүлдэрлэг байдал ялгагдаж байвал тухайн морьдыг үүлдвэрээр ялгаж уралдуулна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *