Categories
мэдээ спорт

Манай боксчид “THAILAND OPEN” тэмцээний цомын эзэн боллоо

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “THAILAND OPEN” А зэрэглэлийн олон улсын тэмцээнд 26 орны 30 баг оролцсон. Энэ тэмцээнд манай боксын үндэсний шигшээ багийн дөрдөн тамирчин оролцож 2 алт 1 хүрэл медаль хүртэж багаараа нэгдүгээр байр эзэлж ЦОМ-н эзэн боллоо.

Тус тэмцээн дээр AIBA буюу Олон улсын боксын холбооны гурван од олгох курс шалгалт болсон бөгөөд AIBA хоёр одтой шүүгч О.Мандахбаяр, Г.Бадрах нар оролцож шалгалтаа амжилттай өгсөн байна. Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчнний 084-р анги, Их Хэнгэрэг ХХК-ны тамирчин ОУХМ Х.Энх-Амар Филиппин, Бутан, Казахстан, Японы тамирчдыг дараалан ялж алтан медаль хүртсэн байна.

Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хороо, Монголын Зэс ХХК-ны тамирчин ОУХМ Б.Чинзориг /64 кг/ Бангладеш, Шриланка, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орны тамирчдыг ялан алтан медаль, Үндэсний шигшээ баг, ОБЕГ-н “Аврагч” спорт хороо, Вест Буйдан ХХК-ны тамирчин ОУХМ Б.Мишээлт Словак, Тайландын тамирчидыг ялан хүрэл медалын болзол хангасан. Гэвч хөмсөг нь задарсаны улмаас Эмч шүүгчийн магадлагаагаар цаашид тулалдах боломжгүй болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *