Categories
мэдээ нийгэм

​“Мөнх тэнгэр” урлагийн их наадам болно

БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хамтарсан тушаал, захирамжаар анх удаа “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг маргаашнаас буюу энэ сарын 6-наас эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн наадамд манай уран бүтээлчдээс гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөр нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах улсын нийт 200 гаруй уран бүтээлчид ороцоно. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү наадмын ач холбогдол оршиж байгаа гэв.

“Мөнх тэнгэр” наадмын хүрээнд монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд явагдана. Тус наадам энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Ц.УРАНБОЛОР

ХАН МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *