Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 9-нд Яармагийн шинэ гүүрийг нээнэ

Энэ сарын 9-н буюу ирэх даваа гаригт яармагийн шинэ гүүрийг нээхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярихдаа “Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсвөөр баригдсан Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүр есөн сарын хугацаанд баригдаж дууслаа.

Одоо энэ сарын есөнд хөдөлгөөнөө нээх гэж байна. “Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо” ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани ажиллаж байна. Байгалийн гамшгаас үүдэлтэй асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай. Баталгааны хувьд 100 жил байх ч бололцоо бий. Шинэ гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Өөрөөр хэлбэл, энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй, тэр хавьд ямар нэг саатах зүйл гарахгүй. Бид есөнд шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрээ хааж засварлах ажлыг эхлүүлж энэ оны 11 дүгээр сарын 30-н гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Ерөнхийдөө Яармагийн бүтэн гүүр буюу яармагийн уулзвар орчмын засвар шинэчлэлтийн ажил 11 дүгээр сарын 30-нд бүрэн дуусна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *