Categories
мэдээ нийгэм

Балбын Вант Улсын төлөөлөгчдийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хүлээн авч уулзлаа

Балбын Вант Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуй, газрын менежмент, хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ноён Шанкар Бахадур Тапа-аар ахлуулсан зургаан төлөөлөгчдийг газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын асуудлаар туршлага судлах, солилцох зорилгоор 2018 оны 06 сарын 28-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.

Балбын Вант Улсын төлөөлөгчдийг өнөөдөр буюу 2018 оны 07 сарын 02-нд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хүлээн авч уулзан мэндчилгээ дэвшүүллээ.IMG20180702105910

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *