Categories
мэдээ нийгэм

“Эрхэд суурилсан эрүүл мэнд” чуулган болж байна

“Эрхэд суурилсан эрүүл мэнд” цөөнхийн эрүүл мэнд, эрхийн чуулган Чингис зочид буудалд үргэлжилж байна.

Чуулганы зорилго нь эмч мэргэжилтнүүдийн бэлгийн цөөнх буюу ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээл, үндэс угсааны цөөнхийн талаар үнэн зөв, шинжлэх ухаанч мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн ёс зүй, соёлын мэдрэмж, үйлчилгээний хандлага, чадварыг дээшлүүлэх, ЛГБТИ болон бусад цөөнх хүмүүсийн онцлог хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Чуулганы хэлэлцэх асуудлууд:

● Ази номхон далайн бүсийн ЛГБТИ олон нийт, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хүндлэх нь тэдний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх хүчин зүйлс болох тухай;
● Бэлгийн мөн чанар, хүйсийн баримжаа болон хөгжлийн бэрхшээл гэх мэт ялгаварлан гадуурхагдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх, хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг хэлэлцэх, төрд хүргүүлэх;
● НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “Хэнийг ч орхигдуулахгүй” зарчмыг Ази номхон далайн бүсийн дунд болон дундаас доогуур орлоготой орнуудад хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ.

Зочин илтгэгч/мэргэжилтнүүд:

1. Рүүт Макнэйр – Ерөнхий мэргэжлийн их эмч, Мэлбүрн их сургуулийн хүндэт профессор, Австрали
2. Натаниэл Рэйд – Northside клиникийн Ерөнхий мэргэжлийн их эмч, АУ-ны магистр, Австрали
3. Ниша Догра – Сэтгэцийн эмч, АУ-ны профессор, Грийнвүүд эмнэлгийн хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн тасгийн хүндэт зөвлөх, Их Британи
4. Кимберли Айвори – Ерөнхий мэргэжлийн их эмч, АУ-ны магистр, Сиднейн их сургууль, Австрали
5. Раттанават – Ази Номхон Далайн Трансжендэр Сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн
6. Кианан Рассал – Трансжендэр Европ

Чуулганд цөөнх бүлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг хүний эрхийн нүдээр харж эрүүл мэндийн эрх, олон нийтийн хөгжлийн асуудлаар ажилладаг эмч, мэргэжилтнүүд, судлаач, багш нар, ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ТББ-ууд болон бие даасан мэргэжилтнүүд оролцож байна. Чуулган маргааш өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *