Categories
мэдээ нийгэм

Зүрхний өвчтэй 300 хүүхдэд амьдрал бэлэглэжээ

Өмнөд Солонгос улсын “Мирал Шижан” сангаас зүрхний цоорхой болон зүрхний бусад өвчлөлтэй хүүхдүүдэд туслах аяныг эхлүүлэн тэдэнд үнэ төлбөргүй хагалгаа хийж, 14 жил тасралтгүй Монгол Улсад ажиллахдаа цөөнгүй хүнд шинэ амьдралбэлэглэжээ.

“Мирал Шижин” сан нь анх 1987 онд байгуулагдсан бөгөөд 2017 онд 30 жилийн ойгоо тэмдэглэж байсан билээ. Сан байгуулагдсан цагаас хойш 30 жилийн хугацаанд зүрхний эмгэгтэй 3300 гаруй хүүхдэд сангийнхаа хөрөнгөөр зүрхний хагалгаа хийлгэж, 3300 хүнд шинэ амьдрал бэлэглэсэн олон нийтийн хүмүүнлэгийн байгууллага юм.

Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдөр 300 орчим Монгол хүүхэд энэ сангийн тусламжтайгаар зүрхний хагалгаанд орж эрүүл энх амьдарцгааж байгаа аж. Тэгвэл тус сан манай улсад 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн ойн арга хэмжээг маргааш зохион байгуулахаар болжээ.

Үйл ажиллагаа “Гранд Хилл” зочид буудлын 17 давхарт 10.00 цагаас болох аж. Сангийн 30 жилийн ойн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сангийн ерөнхийлөгч И Жон Жэд “Талархлын захидал” илгээж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *