Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Гэвч Ерөнхий сайдын зүгээс дэмжээгүй байна. Нийтээр амрах өдрүүдийг хуулиар зохицуулдаг бөгөөд Үндэсний их баяр наадмаар монголчууд тав хоног амардаг билээ.