Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцэнэ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслөөс санаачлан “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Ирэх пүрэв гарагийн 09:00-12:00 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д энэхүү хэлэлцүүлэг болох юм.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь хүүхдийн өсөж хөгжих, боловсрох, аюулгүй орчинг бий болгоход Төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчдийн оролцоо, хууль, эрх зүйн боломжийн талаар хэлэлцэж, тодорхой үйл ажиллагаа явуулах санал, санаачилга гаргах зорилготой. Мөн салбарын Төрийн бус байгууллагууд, про-боно хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульч нар хамтран үйл ажиллагаа явуулах талаар харилцан мэдээлэл солилцох аж. Хэлэлцүүлэгт Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгчид оролцож, санал бодлоо хуваалцах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *