Categories
мэдээ нийгэм

​“Монголчуудын уламжлалт шүтээн, сахиус” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.

Тус үзэсгэлэнд Бөө болон Чойжин сахиусны гүртэнгийн иж бүрэн хувцас, онго шүтээн, сахиус, мөн Халх Монголын шарын шашны тэргүүн Богдыг өргөмжлөх Далай лам, Банчин эрдэнийн тамга бүхий шар торгон өргөмжлөлийг анх удаа олноо дэлгэн үзүүлж байгаа аж. Энэхүү шар торгон өргөмжлөлд Далай лам болон Банчин эрдэнийн сахиус бурхадыг дүрсэлснээрээ онцлог юм.

Дашрамд дурдахад, үзэсгэлэн наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх ажээ.

Ц.УРАНБОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *