Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Жаргалант суманд үер буужээ

Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр буюу 07.03-ны өдрийн 19:50 цагийн орчимд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болжээ. Үерийн улмаас наран багийн 14, 15 дугаар гудамжны 30 айл өрх, Рашаант багийн 25 айл өрхийн гэр хашаа усанд автсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 60 иргэн, 24 автомашинтай ажиллаж 800 метр урт шороон даланг сэргээн засварлажээ. Харин өнөөдрөөс гэр, хашаа нь усанд автсан айл өрхийн тоог нарийвчлан гаргаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *