Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа барив

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд А.Баттөр 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэид итгэмжлэх захидлаа барьж, Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хоорондын 2017-2020 оны хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах чиглэлд өргөжүүлэх тухай тодорхой асуудлуудаар Бангйын төлөөлөгч А.Баттөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралтай ярилцав.

Монгол Улсын боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулах, хөдөөгийн алслагдмал сумд дахь боловсролын хүртээмжийг сайжруулах хөдөлгөөнт сургалт хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах зэрэг асуудалд ЮНЕСКО–гийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий захирал илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *