Categories
мэдээ спорт

Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн тэргүүлсэн хэвээр байна

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн тэргүүлсэн хэвээр байна.

Өнгөрсөн шөнө Англи, Колумбын тоглолт болж, англичууд шөвгийн наймд үлдсэн. Харри Кэйн нэг гоол оруулсан бөгөөд түүний хувьд энэ дэлхийн аваргын зургаа дахь гоол нь болж буй.

Харри Кэйн зургаан гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа итгэл төгс тэргүүлж эхэллээ. Түүний араас дөрвөн гоолтой нэхэж байсан Португалын К.Роналдо өрсөлдөөнөөс хасагдсан бол Белгийн Лукаку нэхэж байна.

Харин гурван гоолтой зургаан тамирчин бий. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд ирэх баасан гарагаас эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *