Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгийн цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар явуулах гэж байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхлэх юм. Иргэд хүүхдээ “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж жил бүр цаг, заваа алдаж, очер дараалал болдог. Зарим цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд хонох нь ч бий. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж эхэлсэн. 2017-2018 оны хичээлийн жилд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан байна. Энэ жилийн хувьд мөн энэ тооны хүүхэд бүртгэх юм байна. Түүнээс гадна намар цэцэрлэгүүдийн хүүхэд бүртгэсэн тоог харгалзан нэмэлт бүртгэл хийхээр болжээ. Цахимаар бүртгэхээс өмнө цэцэрлэгт хамрагдах байдал 67 хувьтай байсан байна. Харин өнгөрсөн жил 76 хувь болж өссөн байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул цэцэрлэгийн цахим бүртгэлийн тухай “Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүдийг болж өгвөл бүгдийг цахим бүртгэлээр бүртгэе гэсэн бодлоготой байгаа. Цэцэрлэгт хуучин хүмүүжиж байсан хүүхдүүдийн хувьд үргэлжлүүлээд суралцаадявдаг учраас шинээр бүртгэх гэсэн асуудал байхгүй, зөвхөн бүртгэл явна. Мөн тэдгээр хүүхдийн тооны хувьд өөрслөлт орон сул орон тоо гарвал түүнийг цэцэрлэгүүд зарлах учир тэр орон тоон дээр хүүхэд шинээр цахимаар бүртгэнэ. Шинээр цэцэрлэгт элсэн орж байгаа хоёр насны хүүхдүүдийг долоодугаар сарын 25-нд бүртгэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Долоодугаар сарын 25-нд цэцэрлэгийн хоёр настнуудыш бүртгэх дрограмм нээгдэнэ. Энэ үед эцэг эхчүүд дуртай газраасаа ороод хүүхдээ бүртгүүлэх боломжтой” гэв.

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Tsetserleg.ulaanbaatar.mn цахим хуудсанд хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаараар нэвтэрнэ. Нэвтэрсний дараа хаягийн мэдээллийг үнэн зөв бөглөж, өдрийн болон 24 цагийн цэцэрлэгээс сонголт хийнэ. Түүний дараа холбогдох утасны дугаараа оруулан баталгаажуулахад бүртгүүлсэн цэцэрлэгийн дугаар гарч ирэх юм. Улмаар бүртгүүлсэн утасны дугаарт мэссэж ирнэ.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлээс гадна 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн 1 дүгээр ангид элсэх 6 настнуудын бүртгэл наймдугаар сард эхлэх юм байна. Урьд жилүүдийн хувьд нэгдүгээр ангид орох багачуудыг хавар тавдугаар сард бүртгэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *