Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголт улс орон даяар 7сарын нэгнээс 5ны өдрүүдэд болох бөгөөд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Орхон аймгийн тухайд 12 р ангийг 48 бүлгийн 1292, өмнөх оны 130 төгсөгч, нийт 2470 гаруй төгсөгч хуваарь сонголт хийнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалт 6сарын 18 наас6р сарын 20 өдрүүдэд 11 хичээлээр зохион байгуулагдсан. Орхон аймгийн тухайд төгсөгчид оноо балаа тэр даруйд нь шударга, ил тод дүгнүүлсэн. Шалгалтын дүн мэдээгээр энэ жил 11 сурагч 800 оноо буюу дээд оноо авчээ.Тодруулбал математикаар 1, химиэр 1, гадаад хэл буюу орос англи хэлээр 9 сурагч тус бүр 800 оноо авсан байна. Төгсөгчдийн онооны жагсаалтыг өнөөдөр гаргаж байгаа бөгөөд энэ жилийн улсын их дээд сургуулийн босго оноо 480, хувийн их дээд сургуулийн босго оноо 410 байна. Өнөөдөр мөн ур чадварын шалгалтыг авч дууссан. Төгсөгчдийн нийт оноог 8 бүлгээр жагсааж, хуваарийг маргааш тарааж эхэлнэ.
Орон нутагт өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 2470 хүүхэд хуваарь сонголт хийх бөгөөд Орхон аймагт мөн ийм тооны хуваарь ирсэн гэнэ. Харин сурагчид Монголын их дээд сургуулийн консорциумын албан ёсны хуваарь тараалт эхлэхээс өмнө хувийн их дээд сургуулиас сонголт хийж бичиг баримтаа хураалгаснаар албан ёсны, гадныболон дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хуваарь сонголтыг авах эрх хязгаарлагдана гэдгийг холбогдох албанаас сануулж байна. Тиймээс эхний 2 өдөр хувийн их дээд сургууль болоод орон нутгийн сургуулиуд зөвхөн танилцуулга хийх гэнэ.
Дашрамд дурдахад энэ жил МҮЭХ–ныдэргэдэх хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Орхон аймгаас сурах чин хүсэл эрмэлзэлтэй, бүтэн өнчин төгсөгчдийг босго оноо 400 хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн эдийн засаг,хүний нөөцийн менежмент,нийгмийн халамж хамгаалал,хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, нягтлан бодох бүртгэл гэсэн 5 мэргэжлээр элсүүлэн 4 жил 100 хувийн тэтгэлэгтэй сурах боломжийг олгож байна.