Categories
гадаад мэдээ спорт

“Бага дэлхийн аварга”-д Сослан Рамонов тэргүүтэй бөхчүүд зодоглоно

Вахтанг Балавазе болон Гиви Картозиягийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн долдугаар сарын 3-5-нд Гүржийн нийслэл Тбилисид болно. Цагтаа “Бага дэлхийн аварга” гэгддэг байсан Тбилисийн тэмцээн энэ жилээс эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох статустай болсон билээ. Гүржийн тэмцээнд хойд хөршөөс олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, “Лас-Вегас-2015” дэлхийн аварга Магомедрасул Газимагомедов, ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, Владислав Валиев, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев тэргүүтэй шилдгүүд оролцохоор болсон байна.

ТБИЛИСИД ЗОДОГЛОХ ОХУ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН:
57 кг: Дондук-оол Хуреш-оол
61 кг: Исмаил Мусукаев
65 кг: Ахмед Чакаев
70 кг: Сослан Рамонов
74 кг: Магомедрасул Газимагомедов
79 кг: Кахабер Хубежты
86 кг: Владислав Валиев
92 кг: Анзор Уришев
97 кг: Шамиль Мусаев
125 кг: Анзор Хизриев

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *