Categories
мэдээ нийгэм

Цахиур олборлох, баяжуулах үйлдвэр нээгдлээ

Японы Мегатех корпорацын Монгол дахь салбар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд өчигдөр Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Эхний үед сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр Сайхандулаан суманд болон Сайншандад хоёр шатлалтай үйлдвэр барьж босгосноор их ажлын гараагаа эхэлж байгаа юм байна. Уг үйлдвэрийн нээлтэд Мегатех корпорацийн ерөнхийлөгч Нагао, Шигэрү, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, ЗГ-ын тохируулагч агентлаг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Мегатех порпорацын ерөнхийлөгч Нагао Шигэрү “Манай компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон дахь металлургын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн авч байгаа бөгөөд бусад компани, үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийлүүлнэ. Цаашид боловсруулсан түүхий эдээ Солонгос, Хятадын зах зээлд ч нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Бид 10 жилийн өмнөөс л цахиур чулууны талаар судлан Монгол Вьетнам хоёр орноос сонголтоо хийн өнөөдөр нээлтээ хийж байна. Монголчуудын найрсаг сайхан харьцаа, ажилсаг хичээнгүй зан чанар манай өндөр технологитой хамтран дэлхийд өрсөлдөх томоохон үйлдвэр болон өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна. Дорнын сайхан говьд Монголчуудтайгаа нийлэн бид аймаг, сумын хөгжилд, иргэдийн боловсролд, байгалийн нөхөн сэргээлтэд хувь нэмрээ оруулан хамтран зүтгэх болно.Энэхүү үйлдвэрийг нээснээр Япон стандарт, текнологийг Монгол улсад оруулж ирэх бөгөөд татварын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг дотоодын зах зээлээс худалдан авч орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд томоохон дэмжлэг болно.

Цахиурын үйлдвэрийг нээснээр ажлын байр нэмэгдэх бөгөөд орон нутгийн оршин суугчдыг нэн түрүүнд ажлын байраар хангах, дэд бүтцийг хөгжүүлэх тал идэвхитэй ажилласнаар амьдрах таатай орчинг бий болгох боломжтой юм. Мөн түүнчлэн япон компани хувьд хариуцлагатайгаар нийгэмд хувьд нэмрээ оруулах тул илүү дотно сэтгэлээр бидэнд тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.

Тус үйлдвэр цахиураа төмөр замын тээвэр ашиглаж ОХУ-аар дамжуулан европын улсууд болон япон улс руу тээвэрлэх бөгөөд жилд 3600-4800 тонн цахиур боловсруулах хүчин чадалтай юм. Цахиур нь галд тэсвэртэй, төрөл бүрийн техникийн сэлбэг хэрэгсэл хийхэд тохиромжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *