Categories
мэдээ нийгэм

“Ган хийц” ХК-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 20 орчим хувиар өсжээ

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 37 компани Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй байна. Үүнээс хувьцааны арилжаа нь идэвхтэй байдаг 19 компани байгаа ажээ.

Хувьцааных нь ханш урт хугацаандаа өссөн компаниудаас “Ган хийц” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар өсөж, 13 мянга 570 төгрөгт хүрээд байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. “Ган хийц” компани олон нийтэд нээлттэй болсон цагаасаа хойш 12 удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тарааж байна. 2017 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 24.2 сая төгрөгийг тараажээ.

Харин Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй, барилгын материал үйлдвэрлэгч “Улаанбаатар БҮК” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 6.8 хувиар өссөн байна. Нэгж хувьцаа нь 425 төгрөгт хүрснээр Монголын Хөрөнгийн биржид тус компанийн зах зээлийн үнэлгээ 55.9 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд зогсонги байдалд байсан барилгын салбар сэргэж эхэлсэн талаар “Барилга МН” мэдээлж байна. Үнийн хувьд “Тэнхлэг зууч” компанийн тооцдог орон сууцны үнийн индекс сүүлийн зургаан сард дараалан өсөөд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *