Categories
мэдээ нийгэм

Шинэчилсэн хуульд уул уурхай салбартай холбоотой хоёр том асуудлыг тусгажээ

УИХ-аас хууль санаачлагчид буцаагаад байсан ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас дахин өргөн мэдүүлээд байна. . Ингэснээр энэхүү хуулийн төслийг хаврын чуулганд багтаж батлах магадлалтай боллоо. Шинэчилж УИХ-аас хууль санаачлагчид буцаагаад байсан ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас дахин өргөн мэдүүлээд байна.Зургийг: С.Батсайхан өргөн барьсан хуулиар уул уурхайн компаниудтай холбоотой УИХ-ын гишүүдийн санал болгосон хоёр гол зохицуулалтыг тусгасан гэж Сангийн яам мэдээллээ. Тухайлбал, барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 25 жил болгож бууруулсныг уул уурхайн компаниудад хамаарахгүй байхаар шинэ хуульд тусгажээ. Ингэснээр ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд элэгдэл тооцох хугацаа нь 40 жил болж байна. Учир нь элэгдэл тооцох хугацааг бууруулснаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгч томоохон татвар төлөгчдөөс авах татварын хэмжээ буурахаар байгааг УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр онцолж, өөрчлөх саналууд өгсөн юм.

Мөн уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хөрөнгийн зах зээлд гаргасан хувьцаа, өрийн бичиг, хүүгийн орлогод таван хувиар төлөх татварын хөнгөлөлт үйлчлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Татварын багц хуулийн шинэчлэлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэл шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс хуулийг энэ хаврын чуулганд багтааж батлах шаардлагатай гэдгийг МҮХАҮТ онцолж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *