Categories
мэдээ нийгэм

Б.Дашзэвэгийн гомдлыг улсын дээд шүүх хэлэлцэнэ

Ирэх лхагва гаригт УДШ-д иргэн Б.Дашзэвэгийн гомдлыг хэлэлцэхээр боллоо. Шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргажээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дашзэвэгт жирийн дэглэмтэй хорих ангид есөн жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх ч шийдвэрийг хэвээр үлдээж, тэр ялаа эдэлж байна. Гэвч уг хэргийн гэрч саяхан нас барахдаа үлдээсэн бичиг, иргэн Б.Дашзэвэг тухайн үед гэмт үйлдлээ бүрэн үгүйсгэж чадаагүй, сонсголын эрхтний дутуу байдлаас шүүх хуралд тайлбараа ч тодорхой өгч амжаагүй зэрэг олон шалтгааныг түүний өмгөөлөгч УДШ-д хандан тайлбарлажээ. Мөн иргэн Б.Дашзэвэгийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нар нь түүнийг эргэж тойрохдоо энэ асуудлыг нэгтгэн өмгөөлөгчөөр дамжуулж УДШ-д хандах нь зөв гэж үзсэн байна. МУСГЗ, нэрт тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг нь насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завдсан гэх хэрэгт сэжиглэгдэн ял эдлэх болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *