Categories
мэдээ спорт

Ираны баг 20 жилийн дараа ялалт байгууллаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “B” хэсэгт багтсан Иран болон Мароккогийн багуудын тоглолт Санкт-Петербург хотод өчгдөр явагдлаа.

Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, шүүгчийн мэдлийн цаг үргэлжилж байхад Хажсафигийн зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Мароккогийн Азиз Бухаддуз өөрийн хаалгаруу мөргөж авта гоол оруулсан юм. Ингэснээр Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэндэх хоёр дахь ялалтаа байгуулсан юм. Иранууд 20 жилийн өмнө буюу 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Америкийн багийг 2:0-ээр хожиж байсан билээ.

Тоглолтын турш Мараккогийн баг хаалгаруу 13 удаа гоолын боломж үүсгэсэн бол Иранууд есөн удаа аюултай довтолгоо өрнүүлжээ. Энэ тоглолтын шилгээр Мараккогийн шигшээ баг болон Ювентус клубийн тамирчин Мехди Бенета шалгарчээ.

Тэд “B” хэсгийг гурван оноотойгоор ганцаараа тэргүүлж байна. Ираны баг Португал болон Испаний багуудын аль нэгээс нь оноо салгасан тохиолдолд хэсгээс шалгарах боломжтой юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *