Categories
мэдээ спорт

Салагүй Египет Урагвайг дийлсэнгүй

21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний“А” хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Дэлхийн хошой аварга Урагвайн баг Египеттэй тоглож 1:0-ээр хожил байгуулсан юм. Тоглолтын хожлын гоолыг 89 дэх минутанд Атлетико мадрид клубийн хамгаалагч Хосе Химинез оруулжээ.

Харин тоглолтын шилдэг тамирчнаар Урагвайн шигшээ багийн төвийн хамгаалагчДиаго Годин шалгарсан. Тэрээр дөрвөн удаа бөмбөг тасласан бол Египетийн багийнаюултай таван довтолгооныг зогсоожээ.

Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан Египетийн багийн лидер Мухамед Сала энэ тоглолтод талбайд гарсангүй. Тэрээр аваргуудын лигийн шигшээ тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авсанбилээ.

“А”хэсгийг эхний тойргийн дараах байдлаар тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУ-ын шигшээ баг гурван оноотой, таван гоол оруулсан амжилттай тэргүүлж байсан. Харин Өмнөд Америкийн төлөөлөл Урагвайн баг гурван оноотой удаалж байна

Эхний тоглолтдоо ялагдсан Египетийн баг ОХУ-г хожиж хэсгээс гарах даалгавартай тулж байгаа юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *