Categories
мэдээ нийгэм

“Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сарын аян үргэлжилж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд бүтэц, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сарын аяныг эхлүүлсэн. Аяныг 2018 оны зургадугаар сарын 04-29-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Сарын аяны хүрээнд дараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Судалгаа шинжилгээ, аж үйлдвэрийн салбарт цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон Эрүүл мэндийн байгууллагуудад рентген шинжилгээний үед бага насны болон өсвөр насны хүүхдийг хэрхэн хамгаалах талаар мэргэжил арга зүйг зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

“Дэд бүтцийн салбарын улсын байцаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх” , “Барилгын материалаас үүсэх шарлагаас хүн амыг хамгаалах”, “Улсын хилээр нэвтэрч буй цацраг идэвхт бодисын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих” зэрэг нэгдсэн сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон.

Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн аюулгүй байдал, Дулааны цахилгаан станцын хаягдал үнс ашиглан үйл ажиллагаа явуулж буй барилгын материал үйлдвэрлэгчдийг хамруулан сургалт зохион байгуулна.

Хяналт шалгалт хийн, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэхажлын хүрээнд зочид төлөөлөгчид байрлах 29 зочид буудлын хүнс, эрүүл ахуй, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийнэ.

Мөн авто зам, барилгын материалын чанар болон цацрагийн аюулгүй байдал, түүний зөвшөөрөгдөх үзүүлэлтийн талаар үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт зориулсан нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сурталчлах зэрэг болно.

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *