Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаххуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагч Д.Хаянхярваа гишүүн төслийг танилцууллаа.Энэ хуулиар хуралдаа ирдэггүй, хүний өмнөөс кноп дардаг гишүүдэд хариуцлага тооцох юм. О.Баасанхүү гишүүн “Хичнээн сайн сайхан юм ярьсан ч дэмжихгүй тохиолдолд ажил хаямаар байна. Ийм тохиолдолд яах вэ” хэмээн асуусан. Хууль санаачлагч Д.Хаянхярваа гишүүн “Дэгийн тухай хуулиар хариуцлагаа өндөржүүлэх, хүний өмнөөс кноп дардаг, хуралдаа суудаггүй гишүүдэд хариуцлага тооцох юм. Нийт чуулганы гуравны нэгээс доошгүй хугацаанд хуралд суугаагүй бол хариуцлага тооцно. Зохимжит өөрчлөлтхийх боломж нээлттэй байгаа” гэж хариуллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх санал байнгын хороогоордэмжигдлээ.
Б.ЭГШИГЛЭН