Categories
гадаад мэдээ

БНХАУ, БНСУ-ын албаныхан Инчеоноос Монгол хүртэлх агаарын замыг хоёр урсгалтай болгохоор тохиролцжээ

БНХАУ, БНСУ-ын холбогдох албаныхан Инчеоноос Монгол хүртэлх агаарын замыг хоёр урсгалтай болгохоор хэлэлцэн тохиролцжээ. Нэг уосгал нэмэгдэж, урьд нь байсан нэг зам сөрөг урсгалгүй болсноор замын ачаалал буурч, нислэгийн аюулгүй байдалд эергээр нөлөөлнө. Мөн нислэгийн тоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж тооцсон байна. Хэлэлцээрт хоёр талын төлөөлөгчид Сөүл хотноо гарын үсэг зурсан бөгөөд энэ оны сүүлээр ажил хэрэг болгохоор төлөвлөжээ.

Хоёр урсгалтай болж, ачаалал буурснаар Зүүн Өмнөд Азиас зөвхөн Монгол төдийгүй Ойрхи Дорнод, ОХУ, Европ руу зорчиж буй онгоцууд уг замыг ашиглах боломж бүрдэх аж.

Сүүлийн жилүүдэд уг замыг ашиглах нислэгийн тоо эрс нэмэгдсэн нь дээрх шийдвэрийг гаргах гол шалтгаан болсон юм байна. 2014 онд уг замаар 128 мянган рейс хийгдэж байсан бол 2016 онд 150 мянган нислэг болж ачаалал нэмэгджээ. Дээрх нислэгийн 37 хувийг нь БНСУ-ын авиа компаниуд гүйцэтгэсэн байна.

Инчеон-Монголын хоорондох агаарын замыг хоёр урсгалтай болгоно

Инчеоноос Монгол хүртэлх БНХАУ-ын нутаг дээгүүр өнгөрөх агаарын зам. Тасархай нь шинээр бий болгох зам.

Ачаалал нэмэгдсэнээр нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд онгоцуудыг Инчоны нисэх буудалд тодорхой хугацаагаар саатуулах шаардлага гарч, үүнээс болоод нисэх буудлын үйл ажиллагаа хүндрэн, аюулгүй байдалд эрсдэл үүсдэг болсон аж. 2016 онд Инчеоны нисэх буудлын талбайд 1334 онгоцыг нэг цагаас илүү хугацаагаар байрлуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *