Categories
мэдээ спорт

“Монгол туургатны бөхийн барилдаан” болно

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрлийн барилдаан болох юм. Монголын үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэй тус “Монгол туургатны бөхийн барилдаан” анх 2008 онд Улаанбаатарт болж байсан билээ. Харин 10 жилийн дараа дахин зохион байгуулах энэ удаагийн барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд ирж оролцохоор бүртгүүлж эхэлсэн байна. Энэхүү барилдааныг зохион байгуулагчид бөхийн холбооны маргаантай асуудлаас болж барилдаан хойшлохгүй гэдгийг онцолж байгаа юм.

Бөхчүүдийн өмсгөл ёс заншлаас хамааран өөр өөр байдаг. Тухайлбал, Өвөрмонгол бөхчүүд хуучин уламжлалаараа ширэн зодгоо өмсч, хүзүүндээ олон цацаг зангиатай байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *