Categories
мэдээ нийгэм

Төрийн болон албаны нууцын талаар сургалт зохиолоо

Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтсээс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийт албан хаагчдад “Төрийн болон албаны нууцын тухай” хуулийн талаар сургалт хийлээ.

Сургалтаар тус хуулийн шинэлэг зохицуулалт, хуулийн нэр томьёо, олон улсын жишигт нийцсэн байдал, төрийн болон албаны нууцыг хадгалж, хамгаалахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлан мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллав.

Сургалтын төгсгөлд дээрх сэдвийн хүрээнд шүүхийн албан хаагчид сонирхсон асуултандаа хариулт авч харилцан ярилцах байдлаар сургалтыг үр дүнтэй зохион явууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *