Categories
мэдээ спорт

“Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх” барилдаан цуцлагджээ

Тавдугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх” уламжлалт барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч товлосон барилдаан цуцлагджээ.

Учир нь МҮБХ-ны удирдлагууд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарыг АТГ-т шалгуулахаар болжээ. Иймд барилдааныг цуцалсан болохыг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.

МҮБХ 1994 оноос эхлэн “Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх” барилдааныг жил бүр зохион байгуулж ирсэн. 2003 оноос ИНЕГ, МИАТ ХК-тай хамтран зохиожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *