Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилна

putin

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тэрбээр “ОХУ-ын төрийн тэргүүн тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр БНХАУ-ын орлогч дарга Ван Цишаньтай уулзана” хэмээн тэмдэглэжээ. Ушаков “Энэхүү уулзалт нь манай Ерөнхийлөгчийн зургадугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох бэлтгэл ажлын хүрээнд маш чухал юм” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрээр “Үүнээс гадна Петербургийн уулзалтын үеэр Путин, Ван Цишань нар эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэнэ” гэж хэлжээ. Ушаков 2017 онд ОХУ, БНАХУ-ын хоорондын худалдааны бараа эргэлт 31.5 хувиар өсч, 87 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ оны 1-3 дугаар сард 30.8 хувиар нэмэгдэж, 24 тэрбум ам.долларт хүрснийг сануулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *