Categories
мэдээ спорт

Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн онд “Допинггүй Монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд улс аймгийн алдар цолтой 31 бөхөөс баяр наадмын бус үед допингийн шинжилгээ авсан билээ. Шинжилгээний “А” сорьцын хариу гарахад таван бөхөөс допинг илэрч дөрөв нь хариугаа хүлээн зөвшөөрч нэг нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр “Допингийн эсрэг үндэсний төв”-өөс улсын заан Б.Пүрэвсайханы “Б” шинжилгээнээс анаболик бүлгийн экзогений гаралтай андрогений стройд илэрсэн талаар мэдэгдлээ.

Өнгөрсөн онд бяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар бүдэрч барилдах эрхээ хоёр жил хүртэл хугацаагаар хасуулаад байсан юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *