Categories
мэдээ нийгэм

“1072 хувьцааны мэдээллийн төв” нээлтээ хийлээ

“Эрдэнэс таван толгой” ХК нь 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө буюу төр, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг компанийн санхүүгийн тайланд тусгах ажлыг хийж баталгаажуулсан. Иймд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн компанийн хувьцааг эзэмших эсэхээ шалгах, төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн эхэсээ давхар шалгах ёстой юм байна. Хэрэв данс нээлгэж амжаагүй бол өөрийн хүссэн брокерийн компанид хандан дансаа нээлгэх боломжтой. Тиймээс “Эрдэнэс таван толгой” ХК нь өөрийн байрандаа “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийг иргэдэд зориулан нээн ажиллуулж эхэллээ. Тус төвийн нээлтэд Эрдэнэс таван толгой ХК-ий гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Хөрөнгийн биржийн дэд захирал н.Хуягцогт, “ЭТТ” Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Батсуурь, иргэдийн төлөөллүүд оролцсон юм.

Эрдэнэс таван толгой ХК-ий гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярихдаа: 1072 хувьцаа ямар байдлаар бий болсон, цаашид яаж хөгжих, иргэдэд яаж үр ашигаа өгөх вэ гээд бүх л мэдээллийг Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Засгийн газар, УИХ-аас гаргасан тогтоолуудтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой төвийг нээлээ. Нөгөөтэйгүүр компанийн үйл ажиллагааг ил тод нээлттэй хүнд сурталгүй болгох, өдөр тутмын компанитай холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж буй хэрэг. Өнөөдрийн байдлаар компани 710 тэрбум борлуулалтын орлоготой байна. Бид 2018 оны төсөвт 1.2 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Зургаадугаар сар хүрэхээс өмнө 710 тэрбум төгрөг гэдэг оны эцсийн байдлаар 1.4-1.5-аар өсөх магадлал их гэсэн эерэг мэдээлэл байна. Энэ байдлаараа явбал компанийн ашиг 2017 онд 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байсан. 700 орчим тэмбум төгрөгийн цэвэр ашигтай байх магадлалтай. Эрдэнэс таван толгой ХК 1072 хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгийг олгоно. Бид Улаанбаатар хотын бүх хороодод мэдээллээ өгнө. Хороодын ажилтнуудад мэдээллээ долоо хоног тутам сургалтаар өгөхөөр болсон. Цаашид аймгуудад албан ёсны мэдээлэл өгөхөөр зорьж байна гэв.

Уг мэдээллийн төв нь ажлын өдрүүдэд 8:30-17:30 хүртэл ажиллана. Мөн иргэдэд зориулсан 1800-1072 тусгай дугаар ажиллуулж эхэлжээ. Утсаар болон өөрийн биеэр ЭТТ ХК-ий талаар мэдээлэл авах боломж бүрдлээ. Энэ тухай Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн н.Сүхбаатар хэлэхдээ: 1072 хувьцааг ард түмэнд анх тараахдаа сонгуулийн шоу болгоод хөдөлгөж чадаагүй. Энэ мэдээллийн төвийг нээж ард түмэнтэй холбож өгч байгаад баяртай байна. Хүмүүс энд ирээд мэдээллийн ажилтантай харилцаад өөрсдийн хувьцааг хэрхэн эзэмших талаар мэдээлэл авч болохоор боллоо гэсэн юм.

Мөн компанийн пейж хуудас ажиллаж байгаа. Энэ хуудсаар дамжуулан иргэд маш их асуулт асуудаг аж. Үүнийг ЭТТ ХК-ийн санхүүгийн бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Цэндмаа тайлбарлахдаа: Сургалтын төлбөр болгон хувьцаагаа зарсан оюутнууд буцааж болох уу гэсэн асуулт их ирдэг. Буцаалтын арилжаа бирж дээр эхлэхээр эргүүлэн бэлэн мөнгөөр худалдан авах боломжтой. Одоогийн байдлаар нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байна. Энэ нь зах зээлийн ханшаар өсөх буурах нь эргэлт нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгдөнө. Биржийн арилжаа эхлэх хүртэл тодорхой хугацаагаар хувьцаа эзэмшигдийн эрхийг хязгаарлаад байгаа. Биржийн арилжаа эхлэсэн үед иргэдийн эрх нээгдэнэ. Иргэд брокерийн компаниа сонгохдоо маш сайн анхаарах ёстой. Хүмүүс 1072 хувьцааг төр засгаас үнэгүй олгосон гээд тоодоггүй. Үнэгүй зүйл гэж битгий хандаарай. Энэ нь таны хөрөнгө юм шүү. Өөрийнхөө хөрөнгийг захиран зарцуулахдаа яаж ханддаг билээ. Түүн шигээ нягт нарийн хандах шаардлагатай. Брокерийн компаниа зөв сонгож чадвал цаашидхувьцаагаа зарах, хадгалах, ногдол ашгаа яаж авах гээд бүх зүйл холбоотой байдаг. Тиймээс зөвлөгөө өгч байгаа хүн бодитой өгч чадаж байна уу, таны сонгосон брокер диллерийн компани тогтвортой үйл ажиллагаа явуулж байна уу, байр сав, боловсон хүчин ямар юм, гэр, ажилтай ойрхон эсэх, байнга үйлчлүүлэхэд тохиромжтой юу, цаашид дампуураад алга болчихгүй үйл ажиллагаа нь хэр юм гээд өөрийн таатай нөхцөлд тохируулан сайн судалж сонгох хэрэгтэй хэмээн тайлбарлав.

Тус төвийн хажууд зөвөлгөө өгөх брокер диллерийн компаниуд ажиллаж байна. Иргэд мэдээллийн төвөөс мэдээллээ аваад хажуугийн хаалганд байрлах брокер диллерийн компаниар үйлчлүүлэх боломжтой юм байна.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *