Categories
мэдээ нийгэм

Цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байгаад амь эрсэджээ

Энэ сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ногоочид багийн “Далангийн цөөрөм” гэдэг газар (аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км-т) Тариалангийн талбайн усалгааны цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байсан гурван иргэн живэх гээд байгаа тухай дуудлага иржээ.

Энэхүү дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 18 алба хаагч, гурван автомашинтай ангийн байрлалаас хөдөлж, Даланзадгад сумын харьяат иргэн Т (27 настай, эрэгтэй), О (27 настай, эрэгтэй) нар живж байсныг эсэн мэнд аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Даланзадгад сумын харьяат иргэн Н (28 настай, эрэгтэй) осолдсон байсныг 250 метрийн голчтой, 3 метр гүнтэй цөөрмийн даланг сэтэлж, усны түвшинг багасгаж, тавдугаар сарын 20-ны өдрийн 23:50 цагт цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *