НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийж, өчигдөр оройн 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдах юм.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
- найман орон тохирсон бол та 50 сая төгрөг,
- долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг,
- зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг,
- таван орон тохирсон бол та 1 сая төгрөг,
- дөрвөн орон тохирсон бол та 200 мянган төгрөг,
- гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожно. Мөн энэ удаагийн супер тохирол 50 сая төгрөг байх юм.