Categories
гадаад мэдээ

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж, гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ

Хунтайж Гарри болон Меган Маркл хоёрын хурим тавдугаар сарын 19-нд боллоо. Хуримын ёслолд 2600 зочин, тухайлбал дуучин Элтон Жон, америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, теннисчин Серена Уильямс, жүжигчин Жорж Клуни, Виктория болон Дэвид Бекхэм, түүнчлэн хатан хааны гэр бүлийнхэн ирсэн байна.

Хунтайж Гарри хуримын ёслолын өдөр өөрийн эх, талийгаач гүнж Дианагийн зүүж байсан биндэръяа шигтгээтэй бөгжийг өөрийн гэргийд зүүж өгчээ. Меганы зүүсэн титэм нь 1932 онд хийгдсэн хатан хаан Мэригийн титэм гэнэ.

Хунтайж Гарри болон Меган Маркл нар талийгаач гүнж Дианаг баяр ёслолын туршид өөрсөдтэйгээ хамт байгаа мэтээр харуулахыг мэрийж, сүмд ёслол үйлдэх үеэр гүнжийн эгч хатагтай Жейн Фэллоуз библийн судраас нэг ишлэл уншсан байна.

Уригдагсдын дунд хаан ширээ залгамжлагчийн хуучин найз бүсгүй Челси Дейви байсан байна. Ёслолын арга хэмжээний үеэр түүний царайны байдал нийгмийн сүлжээ хэрэглэгсдийн анхаарлыг татсаныг Buzzfeed сайтад бичжээ.

Хунтайж Гарри, Дейви хоёр 2007 онд холдсон бөгөөд үүний шалтгаан нь хардалт байсан аж. Бүсгүй хунтайж Гарригийн гар утаснаас шүтэн бишрэгч бүсгүйн ирүүлсэн мессежийг олсноор, түүнээс холдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *