Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртжээ

Манай эмэгтэй баг тамирчид багаараа мөнгөн медаль хүртжээЧөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн цэргийн спортын зөвлөлд багтдаг Монгол, ОХУ, Азербайжан, Армен, Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Герман, Грек, Иран, Казахстан, Унгар, Франц, Швейцарь, зэрэг 22 орны 330 гаруй тамирчид өрсөлджээ.

Энэ жилийн Цэргийн ДАШТ-д манай улсаас 21 тамирчин оролцож нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 68 кг-ын жинд спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо. Мөн өнгөрсөн жил ээж болсон С.Цэрэнчимэд, Б.Одончимэг нарын шилдэг тамирчид эргэн ирж, энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *