Categories
мэдээ нийгэм

Сургуулийн эргүүл хийж байсан цагдаагийн биед халджээ

Өчигдөр “School police” буюу сургуулийн эргүүл хийж байсан цагдааг шаардлага тавьсны төлөө биед нь халдаж өшиглөсөн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон шалгалтын ажлыг эхлүүлсэн байгаа юм.

Тодруулбал, Нийслэлийн сургууль орчмын явган хүний гарц дээр сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн иргэн 34-91 УНИ улсын дугаартай “Toyota Camry” автомашины жолоочид “Бусдын эрх ашгийг бодсонгүй, хүүхдүүд эцэг эхчүүд замаар гарч болохгүй байна шүү” гэж хэлснийх нь төлөө элдвээр хэлж биед нь халдсан бичлэг цахим сүлжээнд түгсэн юм.
Энэхүү бичлэгийг Замын цагдаагийн албаны “Paparazzi traffic Mongolia” цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд удалгүй Замын цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.
Танхайрсан жолоочийн хувьд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө машинаа гарцан дээр тавьжээ. Тэрбээр энэ үйлдлээ “Зогсоол олдохгүй байгаа юм чинь яах юм бэ” хэмээн уурлаж, улмаан хүч хэрэглэн танхайрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *