Categories
мэдээ нийгэм

“Ван трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “АПУ”-гийн охин компани болох “Ван трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

Тус компани нь Богд хааны ордон музейн хойд талд нь асар барих гэж ажлаа эхлүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд үйл ажиллагааг нь зогсоосон юм.

Монголын сүүлчийн эзэн хаан Богд хааны ордон музейн газрыг дээрэмдэн цэнгээний баар барих гэж байсан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад удаж буй. Харин энэ маргааны асуудлаар Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан ч ямар нэгэн хариу тайлбар өгдөггүй талаар тус музейн удирдлагууд хэлж байсан юм.

Тэгвэл энэ газрын маргааны асуудалд Ерөнхийлөгч болон иргэд, шашныхан анхааралдаа авч, хүчтэй эсэргүүцсэний эцэст хотын удирдлагууд газрын зөвшөөрлийг ийнхүү цуцлаж хүчингүй болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *