Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт цөм сүргээр 4600 мал бүртгэжээ

Зураг

Баянхонгор аймагт мал сүргийн хаврын үзлэг ангилалтын ажил зохион байгууллаа.

Тодруулбал, “Залаажинст-Эдрэн” үүлдэр, “Бөмбөгөрийн улаан” омгийн 22 мянган ямаа, “Ламын гэгээний улаан” үржлийн хэсгийн 6000 тэмээнд хаврын үзлэг ангилалт хийжээ.

Мөн Бөмбөгөр, Шинэжинст сумын 23 мянган ямаа, Баянлиг сумын 1200 тэмээг үзлэг ангилалтанд хамруулсан байна. Үүнээс тохиромжтой хэвшлийн 4600 малыг ээмэглэн бүртгэлжүүлж, цөм сүргийн малаар бүртгэн, ашиг шимийн судалгаа авчээ.

Ингэснээр тухайн үүлдэр омгийн малын үржил селекцийн ажлыг хийж үүлдэр, омог, хэвшлийн малын удмын санг хамгаалах, тэдгээрийн аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь баталгаажуулах, үржлийн ашгийг нэмэгдүүлэх ажил өрнөх юм.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас орон нутагт үржүүлж байгаа баталгаажсан үүлдэр, омгийн малын үржил селекцийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тус ажлыг зохион байгуулж байгуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *