Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарцын борооны ус зайлуулах шугам сүлжээний насос худгийн угсралтын ажлыг 2018 оны тавдугаар сарын 8-ны 23:00 цагаас 9-ний 05:00 цагийн хооронд хийж, замын хөдөлгөөнийг нээлээ. Зуны цагт орсон борооны ус тунаж тогтдог байдлыг арилгах зорилгоор хийсэн тус ажлын гүйцэтгэгчээр Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллав. Худаг угсралтын ажлын хүрээнд 380-н гномоор 2700м3 тунасан усыг соруулж зайлуулсан байна. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *